| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |
|
Үл хөдлөх хөрөнгө - Үзэл бодол
Хаяг: http://realestate.bblog.mn
Эрх: Блогийн эзэн Үүсгэгдсэн: 2009-07-31 17:32:32 Нийт бичлэг: 36, Нийт сэтгэгдэл: 340 |
|
| ЭМЭГТЭЙД НЭР ӨГЬЕ... | 2009-11-21 17:19:53 |
| Гарын үсэгтэй ном авах гэж мөн их хүлээж байнаа. | |
| Интерномд зорчсон тэмдэглэл... | 2009-11-21 16:46:06 |
|
Энэ "Залуу хүний ширээний ном" гээчийг бичсэн залуугийн блог бололтой. Тэгэж бодоод хэдэн үг бичмээр санагдлаа. Андуурсан бол уучлаарай.
Bestseller гэдэг үгнийхээ учрыг ойлгож байгаа биз дээ. Сайн борлогдсон ном заавал агуулга сайтай байдаг юм биш. Номны нэр гарчгийг хараад авсан хүн цөөнгүй байж болно. Бас ямар ном илүү борлогдож байгаагаар нь нийгмээ дүгнэнэ гэдэг инээдтэй биш үү. Хүн өөрт хэрэгтэйгээ заавал номын дэлгүүрээс авдаг цаг өнгөрсөн. Ялангуяа орчуулгын номнуудыг эх хэлээр нь унших хүсэлтэй хүмүүс олон бий. Тэр байтугай манайд орчуулагдаж амжаагүй номнуудыг хаанаас ч авчруулаад уншдаг болсон. "Залуу хүний ширээний ном"-ын тухайд. Хүний санааг бараг тэр чигээр нь хуулбарлаж ном гаргана гэдэг сайн юм бишээ. Баабарын "Дори идэр дүүдээ"-г хэдэн жилийн өмнө уншиж байхад үнэхээр сэтгэл өндөр байлаа. Чиний ном дараа нь гарснаараа уг нь Баабарын номноос хувь илүү байх ёстой атал харин ч хэрэггүй зүйл олныг чихсэнээрээ улам дор болсон байналээ. Үүнд би гайхахгүй байгаа. Учир нь хүнд сургаал хайрлах гэсэн хүн дор хаяж үзэж туулсан нь багагүй, арвин туршлага хуримтлуулсан байх ёстой юм. Энэ ном, энэ кино сайн гэж хэлсэн болгоныг шүүрдэх биш, харин үнэн эсэхийг нь нягтлах хэрэгтэй гэсэн үг. Ганцхан жишээ дурдая. Чиний номны заавал унших ёстой 100 номны жагсаалтанд "Баян аав ядуу аав" гэдэг ном орсон байналээ. Ямар шалгуураар оруулсныг чинь мэдэхгүй юм. Гэхдээ энэ ном бол цэвэр ашиг хөөсөн зөгнөлт уран зохиол шүү дээ. Роберт Киоасаки гэгч хүнд баян аав хэзээ ч байгаагүй, хэзээ ч арилжаа наймаа хийж хөрөнгө босгож байгаагүй, ном бичихээсээ өмнө машин дотроо амьдарч байсан гэдгийг мэдэх үү? Анхны номоо дараа дараагийнхаа номонд үхтэл нь доош нь хийдэг ядуу аав болох төрсөн эцэгтээ зориулж байсныг мэдэх үү? Америкын санхүүгийн ертөнцөд нэр нүүргүй болсон энэ хүн үнэндээ ном бичиж л мөнгөтэй болсон хүн шүү дээ. Бүр багагүй мөнгөтэй болсон. Дүү минь чи харин энэ замыг сонгосон юм биш биз? Сүүлийн үед бараг 20 хүрээгүй жаахан хүүхдүүд том том ном бичдэг болж. Бизнес ухаан нь арай буруу тийшээ яваад тархи угаана гээч нь жинхэнэ утгаараа явж байгаа юм биш үү. | |
| Бүтээгүй хайр | 2009-11-21 16:02:30 |
| зовж зовж эцэст нь өөрийгөө дүүжилчихвүү дээ. | |
| ОМГОЛОН залуус... | 2009-11-21 00:59:42 |
| Ингэхэд бб яачаад санаа зовоод байгаан бэ. Байдгаараа байж л байшдээ. Нүүж суух ядаргаатай биш үү. | |
| ЭМЭГТЭЙД НЭР ӨГЬЕ... | 2009-11-21 00:30:29 |
| За байз үсээ яаж засуулбал дээр бол. Нэг л тийм этгээд гоё болмоор санагдаад байх чинь. (Цэнхэр уруул номны ард тавьсан зургийг авахуулахын өмнө бодсон бодол) | |
| Пинкроузын хөл дулаахан байдаг болсны төлөө энэ хундагаа өргөе өө... | 2009-11-20 22:08:41 |
| Аманж яасын? | |
| Цэг холбох | 2009-11-20 21:55:37 |
| Чи нээрээ үнэхээр мундаг ээж юмаа. Хүсэн хүлээсэн бяцхан зулзагатай бололтой. Амьдралд чинь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Энхрий үрээ цаг үргэлж хайрлаж халамжилж явах биз ээ. | |
| Муур | 2009-11-20 21:51:17 |
| Ийм хөөрхөн шүлэгнүүд хэзээ гарсын бол доо. Миний багад л лав байгаагүй. | |
| Суудлын машин зурж сурцгаая. | 2009-11-20 21:49:09 |
| машин зурах чинь ийм амархан билүү...хэхэхэ хөөрхөн юмаа | |
| Шан | 2009-11-20 21:41:13 |
| Гаргалгаа нь яг юу болох вэ? | |