Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
     

Эзра Паунд-ийн блогууд

Гайхалтай ертөнц
Хаяг: http://ezrapound.bblog.mn
Эрх: Блогийн эзэн
Үүсгэгдсэн: 2008-10-17 16:04:41
Нийт бичлэг: 113, Нийт сэтгэгдэл: 1326
Хувирал
Хаяг: http://helberdegch.bblog.mn
Эрх: Блогийн эзэн
Үүсгэгдсэн: 2009-10-20 11:26:26
Нийт бичлэг: 1, Нийт сэтгэгдэл: 1

Сэтгэгдэлүүд

Эзра Паунд-ийн нэвтэрсэн үедээ бичсэн сүүлийн 10 сэтгэгдэлийг харуулж байна.

Шинэ шүлгүүдээс... 2009-11-20 12:40:55
баярлалөө
Тийм л эр хүнд… 2009-11-20 12:34:37
өнөд салхилнаа
Шинэ шүлгүүдээс... 2009-11-20 12:15:56
Сайхан л газар гэхдээ би бусдын төдийлөн хардаггүй, мэдэрдэггүй зүйлийг л бичихийг зорьсон юм.
Буруу утгаар ойлгом логонууд 2009-11-20 12:05:23
Ãóöäàãèéí íýýðýý èíýýä õ¿ðýýä áàéíàà õàõàõàõàõàõà òèéì áàéíà ø¿¿ Ìîíãîëä ÷ çºí人 áàéãàà äàà
Шинэ шүлгүүдээс... 2009-11-20 11:59:00
bayarlalaa bataa123-aa
Шинэ шүлгүүдээс... 2009-11-20 11:54:45
zugeer minii hot tegeed chamd tiim setgegdel turuuleed bgaamuu
Салхи 2009-10-26 12:51:59
eswel yagad ch nemergui aimshigtai salhi gej uu
Салхи 2009-10-26 12:51:28
wu gesen ug we
salhi nemertei sh de
salhin tsahilgaan stants gej chi duulsan uu aan
Салхи 2009-10-26 12:41:45
Бидэгч салхисын хөдөлгөөн болоод хэмнэлд автахад

Биеийг тасчин огтлох заазуур мэт тэрбээр

Зүг бүрээс зүсэж, шүүрсэн цусыг минь тээн одож

Өс хонзон, үзэн ядалтын ширээнд тахил өргөнө

Хашхичин улих нь Ахиллын хилэнг санагдуулам

Харанхуйн ойн гүнээс ирсэн дүр дүрсгүй алуурчинд

Хаан Приам хийгээд өөрийгөө төлөөлөн сөхөрч

Хамаг л эелдэг үгсийг дэвсэж өгөөд нэмэргүй
Нэгэн бүсгүй дор өргөмү 2009-10-26 12:41:04
Танай ажлын гадаа нэг мод байдаг

Танимхайран мэндлээд тэр модноос асуулаа

“У-гийн явсан замаар явган шороо босжээ

Учир нь би түүний мөрийг олж харсангүй”


Ихэмсэг тайвнаар мөчрөө бөхийлгөх мод

“Ирсэн зам чинь түүний мөрийг баллажээ

Ийшээ ирэх чамд тодорхой зорилго алга” гэлээ.

***

Номын хуудсууд салхинд сөхөгдөж

Нойрмоглон хэвтэхдээ санаа алдах чинь

Бурхад дурлам гоо бүсгүйд

Бусдаас илүү татагдсаных болов уу?

***

Нүд чинь цэнхэр юм. Далай л чам шиг

Нүүх үүлсийг уснаа хувилгаж

Өнгө оруулах чадвартай билээ л...

***

Надад үлдсэн дурсамжуудыг

Нүднээс минь арчаад хаячихсан

Зүрхээ дэрлээд унтлаа ч

Зүүдлэгдэлгүй удсан хайр минь

Өмнө чинь би загалмайн дүртэй

Өлгүүртэй хувцас шиг чимээгүй зогсоно

Сэлж барамгүй далайн тэртээх

Сэрүүхэн амьгал чамаас ирнэ.

***

Үл үзэгдэх хөнгөн далавчныхаа

Үнэт өдийг зулгаан шидлээ

Хоосон шүүгээ мэт тархиа онгичоод

Хонгор чинийхээ нэрийг олсонгүй

Далайн давалгаа чиний нэрийг

Дахиад надад шивнэх болов уу?

Цайрах үүлсээс шиврэх бороо

Цонхон дээр нэрийг чинь бичих болов уу?



***

Нисэх шувуудын дор зогсоод

Нэрийг чинь хэлж амжихгүй юм

Аажмаар санаа алдаад амьсгаадан зогсдог зүрх шиг

Ахуйн жижиг ойлголтууд амандах хараалыг барах юм

Элдэв санаа цонхон дээр бичих үгс шиг

Эргэн тодрохгүй замхран арилахад

Эндээс бид юуг эрж, юуг олох гэж

Ингэтлээ удаан дэмий сууна вэ?