Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
     

Вафль-ийн блогууд

Ээ дээ, энэ хүүхнүүд үү...
Хаяг: http://bafli.bblog.mn
Эрх: Блогийн эзэн
Үүсгэгдсэн: 2007-11-14 16:29:37
Нийт бичлэг: 163, Нийт сэтгэгдэл: 6959
THE PATH TO TRANQUILITY
Хаяг: http://lagraj.bblog.mn
Эрх: Админ
Үүсгэгдсэн: 2009-02-12 21:28:09
Нийт бичлэг: 35, Нийт сэтгэгдэл: 123

Сэтгэгдэлүүд

Вафль-ийн нэвтэрсэн үедээ бичсэн сүүлийн 10 сэтгэгдэлийг харуулж байна.

Надад тохиолдсон Мета явдал 2009-11-20 20:59:43
17. Баяраа -
нуруу хавьцаа бол хөөс байсан байхоо ккк

18. medicalscience - аар ямар төрлийн давхцал цаагуур чинь байхын ккк
Солонгосын хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй Kim tae hee 2009-11-20 20:56:27
2,8,10 бол бүүр хөөрхөн
Надад тохиолдсон Мета явдал 2009-11-20 20:47:46
Баяраа - харин тийн хө арай л гэж гээд байхгүй юу ккк


Лоовер - би чамайг инээлгэчихэв үү дээ кк

Жиргээвский - Мета гээд бүүр хуулирхуу зүйлийн нэг төрлийн хөгжилтэй шинжлэх ухаан болсоон бүүр ккк
Хятад мафи юм гэнэ 2009-11-20 20:37:24
өөрсөддөө сайхан л харагддаг байлгүй дээ хөөрхийс... би яг ингэж зүүдлэж байсан ш дээ нуруун дээрээ аймаар том лууны шивээстэй хүний тухай.
Надад тохиолдсон Мета явдал 2009-11-20 15:49:10
уучлаарай___ өөрөөр чадсангүй ээ
Надад тохиолдсон Мета явдал 2009-11-20 15:48:30
Тэгэхгүй юмсаан гэж хүсэхэд, тэр хүслийн биелэл тэгэх юмсаан гэсэн юм шиг биелэхийг Мета буюу эсрэг тэсрэгийн, эсвэл бүтэлгүй явдлын давхардлууд гэдэг дээ. Нэг цагийн дотор дараалсан бүтэлгүй явдлыг цувруулан үйлддэг юм даа. Ингэдгийн:

Юм бичээд хөдөлгөөнгүй байснаас даараад... хав халуун усанд орж бүлээций гэсээр уур хавссан баннанд орж хэвтэв ээ. Халцгай гэмээр халуун төөнөх баннтай усанд бие дасангуут хөөсөөр биеэ бүрхмээр бүүр зузаан хөөсөн хувцас тай болж зүггүйтэхийг хүсэн, мааш их хөөсөөр биеэ бүрхэв. Усанд ороход ...минут, гарч ирэхэд плиткан дээр тавьсан төмсний шөл болсон байна. Халуунаар нь идээд гарахад ... минут. Хоногийн идэвхтэй цагууд минутад хуваагдан хуваарилагдсан байсанаас зүггүйтэлдээ ч урт биш хугацааны эрх олгов.

...Хөөсөн бүрхүүлтэй биеэ усаар зайлах болтол хүйтэн усны цоргоноос халуун ус гараад болдоггүй ээ. Гайхав. Өмнө нь халуун усны цоргоос халуун, хүйтнээс хүйтэн гардагаас / эсвэл тасардаг / эсрэгээр болж байгаагүй болохоор андуурсан байж болох эсэх, эсвэл усны цорго эвдэрсэн байж болох талаар баахан бодов. Биен дээрх хөөс хатаж эхлэв. Бас уснаас гарч, дараагийн буюу хоол идэх цаг дөхлөө. Яалт ч үгүй хүйтэн усны цоргоос халуун ус, халуунаас мөн халуун ус уур савсан урсаад байсан тул гарч, хүйтэн ус хайхаар өрөөгөөр холхив оо. Ус цэвэршүүлэгчинд байгаа ус, цэцэг услахаар бордоогоор найруулсан ус... бүгдийг нэг доор бөөгнүүлэх хооронд хөөс хүйт даан чичрүүлнэ.

Үсээ нүүртэйгээ угаагаагүй байсан нь бас л ажил удаж өнөөх усаар үсээ угаангаа биеийнхээ хөөсийг зайлж ашиглах болов. Нүүрэнд бүлээн ус хүрэлцэхгүй нь тодорхой болонгуут, гар яах ийхийн зуургүй нүүрэнд скарап нялчихаж байгаа юм. Цагийн зүү чаг чаг... Хав халуун усаар нүүрээ угаахын өмнө алган дээр тогтсон усаа үлээх аядан хөргөж арай гэж Цэвэрлэгээ операци төгстөл хүйтэн усны цоргоос хүйтэн ус урсаж эхлэдгийн.

Хоол. Нялцайтал болсон төмстэй шөл заавал идээд гар... хэмээн үнэрээрээ намайг урин дуудна. Хамар, ходоод хоёр дуугай л толгой дохин, таваг аван хоолоор дүүргэв. Аа халхай халхай ... дээд урууландаа хүргэмгүй, дэргэдэх хүндээ өгөмгүй амттай нь тавагтай шөлийг дутуу орхих зоригийг надаас булаана. Хэлээ мэдээгүй болтол үлээж, сорсоор өмнөх шөлөө дуусгатал урд орой агшаасан хүйтэн будаа нүдэнд тусах газарт дооглонгуй байж харагдана. Хайран чиг мэдээгүй болсон хэл минь... гэсээр гэрээс гаран очих зүг рүүгээ гүйсэн дээ.

Бусдын бүтэлгүй явдлыг сонсох зугаатай ч өөрт тохиолдсон явдлыг өөрөө мэдрэх бүүр зугаатай юм аа. Та нарт тохиолдсон явдлууд юу байна даа ккк.
Deepavali үргэлжлэл-д олон орны ээжүүд ( зурагтай) 2009-11-20 15:17:19
сайн уу эгч мэнь, хайртай шүү. Үнсий.
...Амьдын жаргал... 2009-11-20 14:46:17
хүүүё ямар гоёийн бээээээээээ бүүр хорхой хүрчихлээ байна.

Хайр хайртай шүү гээд мэсж нисгэхээр очихгүйн байгаан болуу .. таг чиг...
САНААГИЙН санаачлага МИНИЙ гүслээр ЗАР ШӨӨӨӨ Санал асуусан 2009-11-20 14:43:53
зав байгуул явчих юмсаан гэчихүүл 2 р хэсэгт морилохын байна тэ ккк+
Ичих нүүрээ элгэндээ нааж байгаад хэлнээ, зус. 2009-11-12 17:03:45
ТА НАРТАА БАЯРЛАЛАА. ДУГТРАХАД ХҮЧ НЭГ ГЭДЭГ ШИГ САЙХАН ХҮМҮҮС ШҮҮ. ГЯЛАЙЛАА.