Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
     
SMS баннер: Мессеж бичиж сурталчилгаа байрлуулцгаая... (баннер оруулах)

Moonrider-ийн блогууд

Aнд...лог
Хаяг: http://andromeda.bblog.mn
Эрх: Блогийн эзэн
Үүсгэгдсэн: 2008-01-25 16:25:25
Нийт бичлэг: 505, Нийт сэтгэгдэл: 4937
: : : ХАМТДАА АЯЛЦГААЯ : : :
Хаяг: http://welcome2mongolia.bblog.mn
Эрх: Админ
Үүсгэгдсэн: 2007-10-10 12:37:31
Нийт бичлэг: 215, Нийт сэтгэгдэл: 2261
ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ
Хаяг: http://huuhdiinertunts.bblog.mn
Эрх: Админ
Үүсгэгдсэн: 2008-03-18 10:30:39
Нийт бичлэг: 122, Нийт сэтгэгдэл: 1554
Монголчууддaa хүргэх үг
Хаяг: http://independence.bblog.mn
Эрх: Админ
Үүсгэгдсэн: 2008-04-28 01:13:15
Нийт бичлэг: 142, Нийт сэтгэгдэл: 2594

Сэтгэгдэлүүд

Moonrider-ийн нэвтэрсэн үедээ бичсэн сүүлийн 10 сэтгэгдэлийг харуулж байна.

Ленинградын бүслэлт 2010-09-08 11:34:01
Kkk. уг нь энэ бичлэгийг 2 хуваах гэж байгаад больчихсон юм аа.
Хэтэрхий урт болсон байгаа биз.
Ленинградын бүслэлт 2010-09-08 01:53:46
Таня охины өдрийн тэмдэглэл хамгийн аймаар нь
Өнөөдөр маргааш... 2010-08-06 23:40:09
Жилийн 4 улирлаас яагаад ч юм намрын улирал илүү сайхан байдаг юм аа.

Нээрээ удахгүй намар боллоо доо...
Хирошимагийн Атомийн бөмбөг 2010-08-06 19:00:35
Өнөөдөр Хирошимад атомын бөмбөг хаяснаас хойш яг 65 жил өнгөрөөд байна.

Дэлхийн улс гүрнүүд өнгөрсөн үеийн энэ аймшигт түүхээ эргэн санаж цөмийн зэвсгээр хөөцөлдөх гэх мэтийн санаархлаа орхихыг хувийн зүгээс уриалж байна. ккк Ялангуяа Хойд Солонгос өөрсдийгөө баллахыг хүсэхгүй байгаа бол, Иран Иракийн араас орохыг хүсэхгүй байгаа бол оройтоогүй байгаа дээрээ больсон нь дээр дээ...
Даян дэлхийд амар амгалан орших болтугай...
Сонирхолтой газарзүйн асуултууд 2 2010-08-02 23:49:11
Geronimo: Ккк. Зүгээр дээ. Мэргэжлийн бус хүн гэхэд сайн л байна шүү дээ.
Сонирхолтой газарзүйн асуулт хариулт 3 2010-08-02 23:22:56
Тийм ээ. Сонирхолтой газарзүй гээд номноос авсан асуултууд...
ккк...
Сонирхолтой газарзүйн асуултууд 2 2010-08-02 21:37:04
Болжмор: Та сайн байна уу. Эргэж ирсэнд тань баяртай байна.
Жеронимо: 1 дэх хариулт ерөнхийдөө зөв. Гэхдээ Матрын зам буюу өмнөд өргөргийн 23,5 градусаас Мэлхийн зам буюу хойд өргөргийн 23,5 градусын хоорондох нутаг гэж байсан бол хариулт 100 хувь болох байлаа. ккк
2-р хариулт буруу байлаа. Энэхүү байгалийн үзэгдлийг "Эльм гэгээний гал" гэдэг. Дундад зууны үеийн Эльм гэгээний сүмийн оройд үзэгддэг байсан учир Эльмийн гэгдэх болсон түүхтэй энэ "гал" голдуу тэнгис далайд үзэгддэг ч уулын шовх орой, тэр ч байтугай хүн амьтны толгой мэтийн газраас дээш гарсан зүйлсийн шовх орой дээр багс шиг арзайж харагддаг онцгой төрлийн цахилгаан цэнэгүүд гэнэ.
3-р хариулт мөн л буруу байлаа.
Энэ бол ОХУ-ын нутагт орших Колийн хойгийн ойролцоо орших Кильдин арал дээр байдаг "Булшит" нуур юм. Хамгийн доод давхарга нь хүхэрлэг нүүрстөрөгч ихтэй учир бараг амьдралгүй, хоёрдахь давхарга нь хүхэрлэг нүүрстөрөгчийн замыг хаадаг улаан нянгуудтай учир хүрэн улаан өнгөтэй байдаг. Гуравдах давхаргын ус нь тэнгисийн ус учир тэнгисийн амьтад элбэгтэй. Дөрөвдөх давхаргад нь далайн залхаг, хавч дүрстэнгээс гадна цэнгэг усны амьтад тааралддаг. Өнгөн талын тав дахь давхарга нь цэнгэг сайхан устай байдаг. Энэ нуур нь тэнгисийн ус элс хайрган далангаар хэдэн хэсэг болж тусгаарлагдсаны улмаас болж үүсэн тогтсон юм байна. Усан бүрд нь яваандаа цэнгэгшиж ирсэн боловч тэнгисийн ус элсэн хашлагийг нь байнга нэвчдэг учир бүрэн цэнгэгшихэд нь саад болдог байна.
4-р хариулт мөн л буруу байлаа. Хариулт нь гэвэл Байгаль нуурын усыг эпишур гэдэг бяцхан дунгууд цэвэрлэдэг байдаг юм байна. Энэ цэвэрлэгээний албаныхны шим цулс үйл ажиллагаа асар их учир Байгаль нуурын өнгөн давхаргын бүх усыг жилд хэд хэдэн удаа цэвэрлэдэг юм байна.
5-р хариулт бол яг зөв байлаа. Энэ бол үнэхээр "Цагаан шөнө". Петербургийн цагаан шөнө гээд л орост байсан хүмүүс ярьж байдаг даа.

Ихэнхийг буруу хариуллаа гэж тунирхаж гомдолгүй дараа дараачийнхаа асуулт хариултад идэвхтэй оролцоорой... ккк
Аалзны шүлс /өгүүллэг/ 2010-07-28 22:41:27
Япон зохиолчийн бичсэн энэ өгүүллэг надад их таалагдсан болохоор блогтоо нийтэлсэн юм.
Сонирхолтой газарзүйн асуултууд 2010-07-25 16:35:03
Удахгүй дараачийн асуултуудыг хариултынх нь хамтаар нийтэлнэ ээ.
Муусайн Казакууд хүний нутагт байгаа юм бол аятайхан л байгаарай!!! 2010-07-12 12:09:53
Ганц нэг хүний иймэрхүү үйлдлийг зүгээр өнгөрөөж болно шүү дээ. Харин нийт олныг хамарсан байх юм бол энэ чинь том асуудал...
Дээрх тохиолдолд бол хууль номоор нь шийдээд өнгөрөөхөд л болох биш үү...
Юунд ингэж дэмий сүр бадраана вэ?