Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх -
     

Тусламжийн эхлэл :: Ерөнхий зүйлс :: Асуулт


Banjig Блог үйлчилгээний нөхцөл

Та Banjig Блог үйлчилгээнд хамрагдан хувийн блогтой болох гэж байгаа бол дараах журамыг дагаж мөрдөнө үү.

Бид Banjig Блог үйлчилгээний нөхцөлийг "Банжиг.Нээтийн үндсэн үйлчилгээний нөхцөл"-д дурдсанаар хэдийд ч шинэчлэн өөрчилж болох бөгөөд Banjig Блог үйлчилгээгээр үйлчлүүлэгчид нь журамыг дагаж мөрдөх, шинэчлэгчдсэн эсэхийг шалгаж байх үүрэгтэй.

Banjig Блог үйлчилгээнд хамрагдан хувийн блогтой болсон нь тухайн хүний хувийн өмч бөгөөд өөрийн блогд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, блогоо хувийн болон бизнес, нийгмийн зорилгоор ашиглах, эзэмших бүрэн эрхтэй.

Дээрх эрхээ хэрэгжүүлэхэд Монгол улсын болон бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөх, бусдын эрхийг зөрчихгүй байх үүднээс дараах үүргийг хүлээнэ. Хэрэв үүргээ биелүүлээгүй тохиолдолд Banjig.Net нь сануулга өгөх бөгөөд сануулга өгсөний дараа ч гэсэн зөрчилийг сайн дураараа арилгаагүй бол блогын бичлэгийг устгах, шаардлагтай тохиолдолд блогыг хаах арга хэмжээ авах эрхтэй.

Блог эзэмшигчийн үүрэг

Дараах агуулга бүхий бичлэг нийтлэхгүй байх
  1. Оюуны өмч эзэмшигчийн эрхийг зөрчсөн
  2. Догшин хэрцгий агуулгатай
  3. Санаатайгаар бусдын нэр хүндэд халдсан
  4. Садар самууныг сурталчилсан
  5. Архи, Тамхи согтууруулах ундааг сурталчилсан
  6. Мансууруулах төрлийн эм бэлдмэл худалдах болон сурталчилсан
  7. Галт зэвсэг худалдах болон сурталчилсан
  8. Мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулж буй
Болон Монгол улсын бусад хууль, дүрэм журам зөрчсөн агуулгууд.

Хэрэв таны блог насанд хүрэгчдэд зориулсан агуулгатай бол блогоо "Насанд хүрэгчдэд зориулсан" ангилалд оруулах үүрэгтэй.


Сүүлд шинэчлэгдсэн: 2009-01-16 19:12:53, Уншигдсан : 1912