Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх -
     

Тусламжийн эхлэл :: Ерөнхий зүйлс :: Асуулт


Блогийн ач холбогдол

Блогийн ач холбогдолын тухай ярихад эхлээд вэб сайт гэсэн ойлголтын талаар дурдах хэрэгтэй болно.

Хэрхэн вэб сайттай болдог вэ?

Ямар вэбтэй болохоо сонгож, хийлгэх
Вэб сайтыг энгийнээр Статик буюу мэдээлэл шинэчлэх боломжгүй, Динамик буюу мэдээлэл шинэчлэх боломжтой гэж ангилдаг. Динамик сайт нь илүү үнэтэй байдаг.

Домэйн нэр авах
өөрийн хүссэн нэрийг домэйний өргөтгөлийн өмнө оруулан авна. Жишээ нь: miniiner.mn, miniiner.com, miniiner.org.mn, miniiner.edu.mn, miniiner.bd.mn гэх мэт. Мэдээж энэ домэйн нэрнүүд нь төлбөртэй байдаг.

Вэбээ байрлуулах
Өөрийн гэсэн нэртэй болсон вэб сайтаа интернэтэд байрлуулах буюу вэб хостингийн үйлчилгээ авах хэрэгтэй. Энэ үйлчилгээ нь бас л төлбөртэй.

Вэбээ сурталчилах
Нэгэнт та мөнгө зарцуулаад вэбтэй болсон бол үүнийгээ олон хүнд таниулах шаардлагатай. Вэб сурталчилгааны хамгийн түгээмэл хэлбэр бол баннер болон email сурталчилгаа юм.

Блогийн ач холбогдол

Блогийн ач холбогдолыг эдийн засгийн хувьд авч үзвэл вэбтэй болох дээрх зардалууд (вэб хийлгэх, домэйн нэр авах, вэб байрлуулах, сурталчилах) гарахгүй юм. Хүссэн хүн бүр өөрийн зорилгодоо нийцүүлэн төлбөргүй хэрэглэх боломжтой.

Хувь хүн болон байгууллагад ямар ач холбогдолтой талаар:

Хувь хүнд ямар ач холбогдолтой вэ?
Та блогийг өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, бусадтай санал солилцох, өөрийн мэдлэгийг бусадтай хуваалцах, үзэл бодол нэгтэй найз нөхөдтэй болох боломжтой юм. Мөн түүнчлэн блогоороо дамжуулан нэмэлт орлоготой болох боломж ч нээгдэнэ.

Байгууллагад ямар ач холбогдолтой вэ?
Тухайн байгууллага өөрийн гэсэн вэб сайттай байж болно. Тэгсэн ч түүний хажуугаар вэб сайтаа дэмжих, өөрийн блогтой болох нь маш чухал юм.

Учир нь байгууллагын блог дээрээ бичсэн бичлэг бүр шууд олон хүнд хүрэх боломж нээлттэй байдаг. Аливаа нэг байгууллага нь өөрийн блогоо нээсэнээр өөрийн үйл ажиллагаа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ огт зардалгүйгээр олон мянган хүнд таниулах боломжтой. Энэ нь тухайн блогийг хэр зөв, тогтмол ажиллуулж чадахаас л хамаарна.

Жишээ нь: Автомашины бизнес эрхэлдэг компани өөрийн блог нээгээд түүн дээрээ автомашинтай хүмүүст хэрэгтэй төрөл бүрийн зөвлөгөө тогтмол нийтлэж байвал өөрийн гэсэн уншигчидтай болж энэ хэрээр хэрэглэгчидтэй болох магадлалтай юм.

Энэ мэтчилэн блогийг ач холбогдолыг тоочоод барахгүй юм. Хэрвээ та блогийн ач холбогдолыг мэдэрье гэвэл идэвхитэй байхад л болно.


Сүүлд шинэчлэгдсэн: 2008-11-05 18:37:12, Уншигдсан : 3275