Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх -
     

Тусламжийн эхлэл :: Блог нүүлгэх тухай :: Асуулт


Блогыг экспортлох, импортлох

Та BBlog.mn буюу blog.banjig.net дээр үүсгэсэн өөрийн блогоо экспортолж болохоос гадна буцаагаад BBlog, WordPress-ээс импортолж болно.

BBlog-оос импортлохын тулд та өмнө нь BBlog-оос экспорт хийгдсэн BXR файлыг ашиглана.

WordPress-ээс импортлох гэдэгт wordpress.com, delhii.net, bugdeeree.mn гэх мэт WordPress программ дээр суурилсан блогуудаас экспорт хийн хадгалсан WXR файлыг ашиглан экспортлоно гэж ойлгож болно.

Блогоо экспортлох
Блог экспортлоход таны өөрийн блогийн бичлэг, сэтгэгдэл, шошго, ангилал зэргийг экспорт хийн файл болгож хадгалж авах боломжтой юм. Үүний тулд Блогын админы "тусгай" гэсэн хэсэгт орж "Экспорт" гэсэн холбоос дээр дарна. Экспорт хийхийг дараах зургаар харуулав.

Блог экспортлох 1. Зураг дээр "хэний бичлэгийг экспортлох" гэсэн асуулгын ард "Бүх гишүүдийн" гэсэн сонголт хийгдсэн байна. Учир нь нэг блогыг өөр өөр Banjig.ID-тай хүмүүс хамтдаа хөтлөх боломжтой байдаг тул "Бүх гишүүдийн" гэсэн сонголтыг хийсэнээр блогт бичлэг оруулж байгаа бүх гишүүдийн блог буюу блогын нийт бичлэг, сэтгэгдэлүүд экспортлогдоно. Харин аль нэгэн гишүүнийг сонговол тухайн гишүүний бичсэн бичлэгүүд л сэтгэгдэлийн хамт экспортлогдоно.

Блог экспортлох 2. Зураг дээр блогын бичлэг сэтгэгдэл, шошго зэргийн мэдээллийг агуулсан bblog2007-12-26.xml гэсэн нэртэй файл компьютерт хадгалагдах гэж байгааг харуулсан байна. Энэ нэр нь 2007-12-26 -ний өдөр BBlog.mn дэх блогыг экспортлож байгаа утгыг илэрхийлсэн байна.

Блог импортлох

BBlog.mn-ээс импортлох
Дээрх зааварын дагуу экспортлосон файлыг ашиглана. BBlog.mn дотороо нэг блогоос нөгөөд бичлэг, сэтгэгдэлүүдээ зөөж нүүх зорилгоор блогын бичлэгийг экспорт, импорт хийж болно. Мөн түүнчлэн өөр блог руу нүүхэд ч хэрэглэж болно. Хэрхэн импортлохыг зурагаар харуулав. BBlogoos импортлох 1. Зурагт харуулсанаар BBlog гэсэн холбоосыг дарж орно.

BBlogoos импортлох 2. BBlog.mn-ээс экспортлох зааварын дагуу экспортлож компьютер дээрээ хадгалсан файлаа сонгон "Файлыг импортлох" товч дээр дарна.

WordPress-ээс импортлох
WordPress-ээс импортлох нь дээрхтэй мөн адил юм харин WordPress гэсэн сонголтоор орж WordPress-ээс экспортлосон файл буюу WXR (WordPress eXtended RSS) -ийг хэрэглээрэй.


Сүүлд шинэчлэгдсэн: 2008-01-21 14:22:36, Уншигдсан : 1619