Бичлэгт Link буюу Холбоос оруулахТа өөрийн бичиж байгаа бичлэг дунд аль нэг текст, эсвэл зураг дээр холбоос хийх шаардлага гарч болно. Энэ тохиолдолд дараах зааварын дагуу хийгээрэй.
Холбоосыг ямар нэг текст эсвэл зураг дээр үүсгэдэг бөгөөд түүн дээр хулганаараа дарахад өөр хуудас руу хөтлөн аваачдаг зориулалттай юм.
Бичлэгт холбоос оруулах дараалал:
- Холбоос хийх гэж байгаа текстын хэсгээ хулганаараа чирч идэвхжүүлнэ.
- Toolbar дээрээс холбоос үүсгэх товч дээр дарна
- Гарч ирэх цонхонд:
- "Link URL" хэсэгт холбоосын хаягыг бичнэ. Жишээ нь: http://banjig.net гэж бичнэ. Ингэснээ тухайн холбоос дээр дархад http://banjig.net хаяг руу орох болно.
- "Target" талбарт Open link in the same window (холбоос дээр дархад тухайн цонхондоо хуудас нээгдэнэ)болон Open link in a new window (холбоос дээр дархад шинэ цонхонд хуудас нээгдэнэ) -аас сонголтоо хийнэ.
- "Title" талбарт холбоосын тайлбарыг бичнэ. Энэ нь холбоос дээр дарахаас өмнө хулганаараа холбоос руу дөхөхөд гардаг.
- Хамгийн сүүлд "Insert" товч дарсанаар идэвхжүүлсэн текст эсвэл зураг холбоостой болно.

Ямар нэг текст, зураг идэвхжүүлээгүй тул link оруулах товч идэхгүй байна.

Текст идэвхжүүлсэн байгаа тул link оруулах товч идэхтэй байна. Идэвхжүүлсэн байгаа текстэд холбоос үүснэ.

"Insert/edit link" гэсэн товч дээр дарснаар link оруулах цонх нээгдэнэ.

Хэрэв link-ийг устгахыг хүсвэл Unlink гэсэн товч дээр дарна.
Сүүлд шинэчлэгдсэн: 2007-10-16 21:53:48, Уншигдсан : 2984