Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх -
     

Тусламжийн эхлэл :: Бичлэг оруулах, засах :: Асуулт


Бичлэгтээ зураг оруулах

Бичлэгт зураг оруулахдаа бичлэгийн талбарын доор байрлах "Файл оруулах хэсэг"-ийн тусламжтайгаар оруулна. "Файл оруулах хэсэг" нь 2 хэсгээс тогтож байгаа.
  1. Файл серверт хуулах
  2. Файлуудаа харах
Бичлэгт зураг оруулах дараалал
  1. Бичлэг оруулах талбар луугаа орно.
  2. Файл оруулах хэсгийн "Файл серверт хуулах" хэсгээс бичлэг рүү оруулах зургаа өөрийн компьютераас сонгон серверт хуулна.
  3. Зураг серверт хуулагдсан даруйд хуулагдсан зургийг харуулах бөгөөд "Жижгээр оруулах", "Томоор оруулах" гэсэн 2 сонгол харуулна.
    • "Жижгээр оруулах" сонголтыг дармагц 140 пикселийн өргөнтэй зураг бичлэгт орно.
    • "Томоор оруулах" сонголтыг дармагц 500 пикселийн өргөнтэй зураг орно.
Бусад тайлбар:
  • Серверт хуулагдсан зураг нь бичлэг рүү шууд орохгүй бөгөөд энэ хуулагдсан зурагууд нь тухайн хэрэглэгчийн өөрийнх нь зургийн сан болж байгаа юм.
  • Хэрэглэгч "Файлуудаа харах" хэсгээр орж зургийн санд байгаа зурагнуудаа бүгдийг нь харна.
  • Хэрэглэгч зургийн сангаас аль нэгэн зурагны доор байрлах "Жижгээр оруулах", "Томоор оруулах" товчыг дарсан тохиолдолд л тухайн зураг бичлэгт орж нийтэд харагдана.
  • Бичлэгийг тойм болгон таслах функцын тусламжтайгаар нийт бичлэгүүдээ тоймлон харуулдаг бол тэрхүү тойм хэсэгт жижиг зурагыг, үндсэн хэсэгтээ том зурагаа оруулах нь тохиромжтой.
  • Зургыг вэбдээ оруулах кодоор өөр вэбэд зургаа харуулж болно.
  • Зургын зам гэдэг нь тухайн зураг интернэтэд байрлаж байгаа хаяг бөгөөд үүнийг бусдад мэдэгдсэнээр тухайн зурагыг шууд харах боломжтой болгоно.
Зураг оруулах
Зураг серверт хуулах хэсэг

Зураг оруулах
Зураг серверт хуулагдсаны дараа

Зураг оруулах
Зургын сан


Сүүлд шинэчлэгдсэн: 2007-10-15 21:25:29, Уншигдсан : 4058