Блог нь "Блогын толгой", "Блогын үндсэн хэсэг", "Блогын зүүн хэсэг", "Блогын хөл" гэсэн бүтэцтэй.
Эдгээр нь дараах 3 үндсэн вижетүүдээс бүрдэж байна. Үүнд:
- Блогын толгой
-
- Блогын бичлэг
-
- Бусад вижетүүд
-
Блогын толгой
Энэ вижет нь үндсэн вижет бөгөөд дараах 3 талбарыг өөртөө агуулна.
- Блогын нэр
- Блогын тайлбар
- Дэвсгэр зураг
Та дээрх 3-ийг хүссэн үедээ өөрчлөх боломжтой. "Блогын толгой" энэхүү вижетийг байрнаас нь зөөж болох боловч толгойн хэсэгт байрлах нь хамгийн тохиромжтой.
Блогын бичлэг
Энэ вижетийг зөөж байрлуулах боломжтой.
Бусад вижетүүд
Үүнд Блогын толгой, Блогын бичлэг гэсэн үндсэн 2 вижетээс бусад бүх вижетүүд багтана. Эдгээр нь ихэвчлэн хуудасны зүүн талд байрлах боловч бичлэгийн талбарын дээр, доор болон блогын хөл хэсэгт зөөж байрлуулах боломжтой.