Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх -
     

Тусламжийн эхлэл :: Нэмэлт боломжууд :: Асуулт


Блогд "Tag board" буюу хувийн чаат байрлуулах

Та өөрийн блогдоо "Tag board" байрлуулах боломжтой. Үүнийг байрлуулснаар таны блогд зочилсон хүмүүс хоорондоо болон тантай шууд харьцах боломжтой болох юм.

Маш олон төрлийн "Tag board"-ууд байдаг. Үүнд төлбөртэй ч байна төлбөргүй ч байна.

Та "Tag board"-ыг өөрийн блогдоо байрлуулахын тулд сорс кодыг нь өөрийн блогын вижетд нэмж өгнө.

Үүнийг cbox.ws сайт дээр "Tag board"-ыг өөрийн блогт хэрхэн байрлуулах жишээн дээр тайлбарлая.

1. Та юуны өмнө http://cbox.ws сайтаар орж бүртгүүлэх хэрэгтэй. Өөрийн бүртгэлээрээ нэвтэрч cbox options хуудас руу ороорой. Энд "Tag board"-ийнхоо тохиргоог хийнэ. Хэрхэн хийх талаар зураг дээр харуулав.

cbox

2. Тохиргоогоо хадгалсаны дараа "Quick setup"-руу орж сорс кодоо хуулж авна.

3. Үүний дараа өөрийн блог руу орж Загвар->Хуудасны бүтцийг засах хэсгээс "вижет нэмж оруулах" дээр дарна. Зургаар харуулав.

cbox

4. Шинээр нээгдэх цонхноос HTML код гэснийг сонгон дарж шинэ вижетдээ нэр өгөн сорс кодоо "код" талбарт хуулан "өөрчлөлийг хадгалах" дээр дарна. Дарааны Хуудасны бүтцийг засах хэсэгт байрлах "хадгалах" товч дээр дарна. Зургаар харуулав.

cbox

Ингээд таны блогд орсон хүмүүс тантай болон өөр хоорондоо чаатлах боломжтой боллоо.


Сүүлд шинэчлэгдсэн: 2007-06-07 21:05:02, Уншигдсан : 3387