Шошго гэж юу вэ?
Шошго гэдэг нь "Tag" гэсэн үгийн орчуулга юм. Сүүлийн үед энэ нь вэбийн агуулгыг ангилахад ихээр хэрэглэгдэх болсон. Жишээ нь Banjig.News дээр Дэлхий дахинд, Улс төр, Нийгэм, Бизнес, Эдийн засаг, Эрүүл мэнд, Боловсрол, Шинжлэх ухаан гэх мэтчилэн ангилалыг нь урьдчилан бэлдсэн байдаг ба мэдээ оруулахдаа эдгээр ангилалуудаасаа аль тохирох нэгийг нь сонгож оруулдаг. Тэгэхээр тухайн мэдээ нь сонгосон ангилалдаа л гарна гэсэн үг.
Харин "Шошго"-ний хувьд бол өөр, та өөрийн блог дээрээ мэдээ оруулах бол тухайн мэдээнд тохирох шошгыг өмнө нь оруулсан шошгонуудаас сонгоно эсвэл өөрөө зохиож бичнэ. Хэдэнч шошго бичиж болно. Жишээ нь автомашины шинэ технологийн талаар мэдээлэл оруулж байгаа бол "авто, автомашин, технологи" гэх мэт шошго бичиж болно. Ингэхээр энэ 3 өөр ангилалд таны оруулсан нэг бичлэг гарна гэсэн үг.
Ингээд шошгон үүл буюу нийт шошгын жагсаалтад таны бичсэн шошго нэмэгдэнэ. Хэрвээ өмнө нь тэр шошго байсан бол хэрэглэгдэж байгаа хувь нь нэмэгдэж байна гэсэн үг. Энэ шошгин үүл нь дээрх жишээн дээр дурдсан анхнаас нь бичиж өгдөг уламжлалт ангилалыг орлож байгаа юм. Давуу тал нь шошго шинээр бичигдэхийн хэрээр ангилал байнга нэмэгдэж байх уян хатан. Нэг мэдээлэл хэд хэдэн ангилалд орох боломжтой.
Блогыг уншиж байгаа хүний хувьд тухайн бичлэгийн шошго дээр дархад тэрхүү шошгонд хамааралтай бүх бичлэгүүдийг харах боломжтой. Эсвэл шошгон үүлнээс аль нэг шошгийг сонгож ч болно.
Шошго үүсгэх
Шинээр бичлэг оруулах хуудсанд бичлэгийн талбарын доор шошго оруулах талбар байгаа үүнийг зургаар тайлбарлав.
Шошго засварлах
Танд өмнө нь оруулсан шошгоо засварлах шаардлага гарч болох юм. Хэрхэн засварлах талаар доорх зурагнаас харна уу.
1. Дээрх зураг дээрх харагдаж байгаа тухайн шошгоны ард байрлах "Засах" гэсэн холбоос дээр дарна.
2. Ингээд шошго засах хуудсанд хуучин шошгоны доор байрлах нүдэнд засаж бичсэн шошгоо оруулан "Өөрчилж хадгал" товчыг дарна. Энэхүү өөрчлөлт нь засаж буй шошгыг ашигласан бүх бичлэгүүдэд хүчинтэй байна.