Бичлэгд "youtube"-ээс видео оруулахТа өөрийн блогын бичлэгт youtube-ээс видео оруулахдаа дараах зааварыг дагана уу.
- Бичлэг оруулах талбар луугаа орно.
- "Toolbar"-аас Flash обьект оруулахыг сонгон дарна.
- Flash обьектын хаана байрлаж байгаа хаяг,хэмжээг бичнэ
- Type: Энд Flash гэсэн төрлийг сонгоно.
- File/URL: Энд видео файлын хаягыг бичнэ. (Хэрхэн бичихыг 2 дахь зургаар харуулав.)
- Dimensions: Видео файлын тоглуулагч нь өргөн, өндөрийн хэмжээтэй байдаг тэр хэмжээг нь бичнэ. youtube-ийн тоглуулагчын хувьд энэ хэмжээ нь 425, 350 байдаг тул үүнийг бичнэ.
- Ингээд Insert дээр дарж
Дээрх зааварыг зургаар харуулав.
youtube дэхь видеоны хаягыг харах: Доорх зурагт заасан хаягыг хуулаад, дээрх зурагт заасан File/URL талбарт байрлуулна.
Эхлээд дээрх зурагт харуулсан кодыг хуулж авна. Кодыг хуулахын тулд идэвхижүүлээд гар дээрээс Ctrl товчыг C үсэгтэй хамт дарна. Энэ нь Copy гэсэн команд юм.
Дараа нь ямар нэгэн тексттэй ажилладаг програм нээн курсороо байрлуулаад (эсвэл блогын бичлэгийн талбар ч байж болно) Ctrl товчыг V үсэгтэй хамт дарна. Энэ нь Paste гэсэн команд юм. Ингэхэд дараах код хуулагдана.
<object width="425" height="355"><param name="movie" value="http://www.youtube.com/v/MOSM7dvkm5I&rel=1"></param><param name="wmode" value="transparent"></param><embed src="http://www.youtube.com/v/MOSM7dvkm5I&rel=1" type="application/x-shockwave-flash" wmode="transparent" width="425" height="355"></embed></object>
Эндээс
http://www.youtube.com/v/MOSM7dvkm5I&rel=1 энэ хаягыг хуулж аваад эхний зурагт харуулсан File/URL гэсэн талбарт курсороо байрлуулаад хуулна.
Сүүлд шинэчлэгдсэн: 2007-12-26 14:45:10, Уншигдсан : 14424