Блогыг удирдах удирдлагын тухайBblog-ийн удирдлага нь
- Бичлэг
- Тохиргоо
- Загвар
гэсэн 3 үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд эдгээрийн тусламжтайгаа блогыг бүрэн удирдана. Bblog-ийн удирдлага руу орохын тулд bblog.mn хаягаар орж нүүр хуудаснаас "Миний блог" руу орж удирдахыг хүссэн блогын ард байрлах дээрх үндсэн 3 хэсгийн аль нэгийг сонгон орно.
Бичлэг
Шинээр үүсгэх, бичлэгүүдийг засах гэсэн дэд хэсгүүдээс бүрддэг.
Шинээр бичлэг үүсгэх
Шинээр бичлэг үүсгэхэд анхаарах зүйлүүд гэвэл
- шошгыг зөв бичих, олон шошго бичих бол таслалаар тусгаарлан бичнэ.
- Харагдалт дээр нийтэд, зөвхөн блогын гишүүдэд гэсэн сонголт байгаа. Та хэрвээ бичлэгээ зөвхөн өөрийн блогын гишүүдэд л харуулахыг хүсвэл "зөвхөн блогын гишүүдэд" гэсэн сонголтоо хийгээрэй.
- Мөн сэтгэгдэл бичихийг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй гэсэн сонголт байгаа. Өөрийн бичлэгдээ сэтгэгдэл авахыг хүсэхгүй бол зөвшөөрөхгүй гэсэн сонголтыг хийгээрэй.
Бичлэгүүдийг засах
Нийт бичлэгүүдийн жагсаал гарах бөгөөд эндээс та өөрийн засахыг хүссэн бичлэгийн ард байрлах "Засах" гэсэн холбоос дээр дарж бичлэг рүүгээ орж засна. Эсвэл "Устгах" дээр дарж бичлэгээ устгаж болно.
Тохиргоо
Үндсэн тохиргоо
Үндсэн тохиргоо хэсэгт дараах үндсэн тохиргоонууд байгаа
- Блогийн нэр: Энэ нь таны блогын толгой хэсэгт гарах нэр юм. Үүнийгээ та хүссэн үедээ засаж болно.
- Блогийн тайлбар: Энэ Блогын нэрны доор харагдаж тухайн блогыг тайлбарласан тайлбар. Мөн хүссэн үедээ засаж болно.
- Блогийн хаяг: Блогын интертэн хаяг
- Шуурхай засах товчийг харуулах уу?: Хэрвээ харуулна гэж сонговол Та нэвтэрсэн байгаа үед, харгалзах бичлэгүүдийг засах холбоос танд шууд харагдана. Түүн дээр дарж бичлэгээ засаж болно.
- Бичлэгийг и-мэйлдэх холбоос харуулах уу?: Үүнийг идэвхжүүлснээр таны блогийн бичлэгийг уншиж буй хүн хялбараар тухайн бичлэгийг хялбараар найзууддаа хэлэх боломжтой болно.
Формат
- Үндсэн хуудсанд харуулах бичлэгийн тоо
- Огноо харуулах хэлбэр
- Цаг харуулах хэлбэр
- Цагийн бүс
Сэтгэгдэл
- Сэтгэгдэл харуулах уу?
- Хэн сэтгэгдэл бичих бэ?
Хандах эрх
Энд бүлэг үүсгэх тохиргоо байна
Загвар
Блогын удирдлагын "Загвар" хэсэг нь дараах дэд хэсгүүдээс бүрдэнэ.
- Хуудасны бүтцийг засах: Энд та хуудасны талбаруудын байршилийг солих, шинээр вижет нэмэх боломжтой
- Загварын HTML засах: Хэрвээ та HTML хэл мэддэг бол загвараа өөрчилж болно
- Загварын тохиргоо хийх: Өөрийн блогын загварыг өөрчлөлгүйгээр өнгөний хослолыг өөрчлөх боломжтой.
- Шинэ загвар сонгох: Эндээс өөрийн блогтоо өөр загвар сонгох боломжтой.
Сүүлд шинэчлэгдсэн: 2007-12-26 19:04:14, Уншигдсан : 11174