Өөрийн гэсэн вэб сайтын нэртэй болох
Та хэрвээ Bblog.mn дээр блог үүсгэхээр болвол өөрийн вэб сайтын нэрийг бодох хэрэгтэй. Жишээ нь:
- Өөрийн нэрээр http://www.miniiner.bblog.mn
- Блогынхоо агуулгаар. Автомашины талаар бичиж байх бол http://auto.bblog.mn гэх мэт.
Нэг хүн өөрийн бүртгэл дээр (Banjig.ID) хэдэн ч блог үүсгэж болно. Тэр бүгдэд нэр бодож олох хэрэгтэй.
Өөрийн бичсэн бичлэгтээ бусдаас санал, сэтгэгдэлийг нь авах
бусдаас санал, сэтгэгдэлийг нь авахдаа
- Хэн сэтгэгдэл бичих болохыг тохируулах
- Хэрвээ бусдын бичсэн сэтгэгдэл танд таалагдахгүй бол түүнийг устгах боломжуудтай
Хэн таны блогыг унших болон бичлэг нэмж болохыг тохируулах
- Бүлэг үүсгэх: Та блог үүсгээд түүнийгээ хэсэг бүлэг хүмүүстэй хамтран ажиллуулж болно. Үүний тулд блог үүсгэсэний дараа бүлгийн гишүүн болгох хүмүүсрүүгээ и-мэйл хаягаар нь мэдээлдэг тэдгээр хүмүүс таны мэйлийг хүлээн авч холбоос дээр нь дарснаар таны бүлэгт нэгдэнэ. Ингээд бүлэг үүсгэсэн бол Блог дахь бичлэгүүдээ зөвхөн бүлгийн гишүүд л уншиж байхаар тохируулж болно. Мэдээж бүлгийн гишүүд тэр блогдоо бичлэг нэмэх боломжтой.
- Өдрийн тэмдэглэл: Та олон блог үүсгэх боломжтой тул нэг блог үүсгээд тэр блог дахь бичлэгээ зөвхөн өөрөө уншиж байхаар тохируулж болно. Энэ нь танд өдрийн тэмдэглэл хөтлөх боломжийг олгоно.
Өөрийн болон бүлэгийн гишүүдийн танилцуулгыг байрлуулах
Тухайн блогыг хэн бичиж байгааг уншигчид сонирхох нь мэдээж тэгвэл та өөрийн танилцуулгыг байрлуулах боломжтой. Танилцуулгаас гадна өөрийн нийт блогуудын жагсаалтыг харуулж болно. Мөн бүлэг үүсгэсэн бол гишүүдийн танилцуулгыг харуулж болно.
Блогын дизайнаа сайжруулах
Вэб сайтыг бусдаас ялгах чухал зүйл бол дизайн юм. Хэрвээ та Bblog дээр өөрийн блогыг үүсгэсэн бол дизайны асуудалыг бэлэн загвар сонгох байдлаар хялбархан шийдэх боломжтой. Мөн та өөрөө загвар үүсгэсэн ч болно.
Сонгосон загварынхаа өнгөний хослолыг нь ч хялбархан өөрчилж болно.
Блогтоо вижетүүд нэмэх
Вижет гэдэг нь таны блог дээр нэмэгдэх нэмэлт талбарууд юм. Жишээ нь:
- дуртай вэбүүдийнхээ жагсаалтыг харуулах
- Өөрийн профайл буюу танилцуулгаа харуулах
- Бичлэгүүдийн шошгуудыг харуулах
- Блогын архивыг харуулах
- HTML талбар оруулах: Энэ талбар нь нилээд өргөн боломж олгодог. Та энэ талбарыг ашиглан төрөл бүрийн "Gadget"-үүдийг өөрийн блогт нэмэх боломжтой. Жишээ нь: Цаг, календарь, цаг агаарын мэдээ гэх мэт.
гэх мэтчилэнгээр олон нэмэлт боломжууд байгаа.
Та вижетүүдын байрлалыг (вэб дээр харагдах дараалал) өөрчилж болно.
Блогын бичлэгтээ видео, зураг нэмэх
Блогын үндсэн талбар болох бичлэгийн талбарт "toolbar"-ийн тусламжтайгаар зураг оруулж болохоос гадна видео бичлэг ч байрлуулах боломжтой.
Мөн түүнчлэн текстээ "toolbar"-ийн тусламжтайгаар дугаарлах, өнгийг нь солих, баруун зүүн гол байрлуулах, тодруулах, налуулах, доогуур зураас татах, үсгийн хэмжээг өөрчлөх, холбоос байрлуулах боломжтой.
Блогд тоолуур байрлуулах болон статистик үзүүлэлтийг харах
Та өөрийн блогдоо тоолуур байрлуулсанаар таны блогд нийт хэдэн хүн хандаж байгааг харах боломжтой болно. Үүнээс гадна таны блогт хандаж байгаа хандалтын дэлгэрэнгүй мэдээллийг ч харах боломжтой. Жишээлбэл өнөөдөр хэдэн хүн хандсан, яг одоо хэдэн хүн орсон байна. Хандаж байгаа хүмүүс аль аль улсаас орж байна гэх мэт.
Блогд "Tag board" буюу хувийн чаат байрлуулах
Та өөрийн блогдоо "Tag board" байрлуулсанаар бусад хүмүүстэй шууд чатлах боломжтой болно.