Захиа маань бэлэн болчихлоо. Өөр үг дайх хүн байна уу?

Хүн хүнийхээ төлөө амьдардаг энэ хорвоод хүний төлөө сайн үйл хийхээс сайхан зүйл гэж үгүй. Бид бусдыг баярлуулахдаа хамгийн их жаргалыг мэдэрдэг. Тийм болохоор та бүхнийг амьдралын цэцэг, бидний ирээдүй болсон нэгэн хүүгийн төлөө сайхан ерөөлөө харамгүй хайрлаач гэж гүйж байна. Ердөө 13 настай Д.Хишигт хүүд Монголд урд нь илэрч байгаагүй цусны М7 гэдэг маш хүнд хэлбэрийн хорт хавдар тусч аврагдах цорын ганц боломж нь Япон улсад эмчлүүлэж байгаа билээ.

Хишигт хүү 2003-2009 оны хооронд улс, хотын чанартай математикийн олимпиадад оролцож, тухай бүрт алт мөнгөн медаль, тусгай байрын шагнал хүртэж байсан авьяаслаг хүү юм байна. Үзүүлсэн амжилт бүрийг нь энд тоочино гэвэл багтахгүй их. Монголын ирээдүйд ихийг бүтээж чадах ийм нэг хүү өнөөдөр хүнд өвчний улмаас шаналж, эдгэрнэ гэсэн итгэлийг бяцхан зүрхэндээ өвөрлөн хүлээж буй.

Би энэ хүүхдийг сайн танихгүй лдээ. Гэхдээ манай эгч эцэг эхтэй нь холбоотой байдаг юм байна лээ. Саяхан химийн эмчилгээгээ дуусгаад түр гэртээ гарч байгаа гэж дуулсан. Харамсалтай нь хүү химийн эмчилгээгээрээ эдгэчих болов уу гэсэн найдлага нь талаар болж чөмөг шилжуүүлэн суулгах эмчилгээнд шилжиж байгаан байна. Харин Манай эгч Хишигт хүүг эмнэлэгээс гараад гэртээ байх хооронд найз нартайгаа эргэж очихоор ярилцсан гэдгээ надад хэлсэн юм. Тэгээд би тэр хүүд захиа бичих гээд сууж байна. Гэхдээ ганцаарахнаа амиа бодож захиа бичье гэж бодсонгүй. Банжигийнхантайгаа цуг захиа бичээд явуулдаг юм билүү гэж бодлооо. Та нар минь юу гэж бодож байнадааа. Харин би хандив тусламж гуйх гээгүй юм шүү. Зүгээр л сэтгэлийн сайхан үгэээ харамгүй энэ хүүд зориулааач гэж гуйх гэсэн юм.

Хүүгийн сэтгэлийг сэргээчихээр урамтай сайхан сургааль хэллэг үлгэр тууж бичсэн ч болно шүү найз нараа


Монголоос

1. ЖивЖив: Ойролцоо насны хүү байна. Хурдан эдгээрэй

2. ZvRhen_Chimeg: Жижигхээн дүү минь хурдан эдгээрэй. Итгэл найдвар хамгийн сүүлд мөхдөг юм шүү

3. бялзуух: Өмнө нь Хишигтэд өөр сувгаар үгээ зориулж байлаа... Одоо Өөлхөнөөгөөрөө дамжуулж бас сэтгэлийн үгээ хүргэнэ гэхээр гоё байна... Авъяаслаг ухаалаг дүү минь мятаршгүй Жулма шиг байгаарай... Өвчний өмнө битгий бууж өгөөрэй... Сэтгэлдээ нартай байхад, итгэлдээ мөртэй байхад бүх юм сайхан болох өдөр ирнээ... Монголчууд бас авьяаслаг хөөрхөн дүү чамайг аврахын төлөө тусламжийн гараа сунгацгааж байгаа юм билээ.. Тэр олон хүний сайхан сэтгэл нийлж өвчнийг дийлэх их хүч болон хуримтлагдаж байгаа гэдэгт итгэж байна... Эмчилгээ нь амжилттай болноо,,, хурдан эдгээд үе тэнгийнхэнтэйгээ хамт хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн амьдраарай

4. LOVER GIRL: Сайн байна уу хөөрхөн дүү минь, эгч нь чамайг Өөлхөнөө гэдэг нэртэй дүүгээсээ мэддэг боллоо. Их мундаг хүү гэж дууллаа. Яасан олон медальтай юм бэ? Зургийг чинь бас харлаа. Ёстой хөөрхөн хүү байна даа. Одоо найзуудтайгаа уулзаж хөөцөлдөн гүйж, хичээлдээ явж чадахгүй байгаа ч гэсэн тун удахгүй тэр цаг ирнээ гэдэгт чамайг мэддэг бүх хүмүүс итгэлтэй байгаа шүү. Урвайж болохгүй шүү. Урвайгаад байхаар өвчин эдгэхдээ удаан байдаг юм. Инээх тусам хурдан эдгэнэ. Бас өөрийгөө өвчинтэй хэцүү байна, одоо яанаа гэж бодож, санаа зовж ердөө ч болохгүй. Түр зуур л хэцүү байгаа юм. Хэсэг хугацааны дараа чи эв эрүүл болчихно доо. Санаа зоволтгүй. Дээрээс нь чи чинь энгэрээрээ дүүрэн медальтай баатар эр юм чинь мундаг байгаа байхаа. Миний дүү энэ онигоог уншаад инээгээсэй гэж бодоод эгч нь онигоо бичиж явууллаа шүү.

....Баавгай мөнгөө газар доор нуучихаад: -Энд мөнгө байхгүй шүү гээд биччихжээ. Сарын дараа мөнгөө авах гэсэн чинь мөнгө нь байхгүй оронд нь: -Туулай аваагүй шүү гэсэн бичиг байжээ: * * * * * *

.....Туулай гуанзанд ороод цай аваад ширээн дээр тавичихаад талх авахаар явахдаа - Энэ цайн дотор би нулимчихсан шүү гэж бичээд хүрээд иртэл - Би ч гэсэн нулимчихсан шүү гэсэн байв. За тэгээд хүчтэй байгаарай миний дүү. Эгч нь дээхнэ үед бас өвдөөд зөндөө удаан хэвтсэн. Харин одоо эв эрүүл болчихоод ажлаа хийгээд явж байна. Чи удахгүй хичээлдээ явж байх болноо. Нээрээ шүү. Гол нь чи урвайваа. Өө тийм дээр бас нэг онгоцны жолооч нисч яваад осолд орж л дээ. Тэгээд эмнэлэгт очоод эмч нар тэр хүнийг хэзээ ч явж чадахгүй гэж оношилж. Тэгсэн чинь тэр нисгэгч зоригтой эр байж л дээ. Өдөр бүр өөрийгөө эрүүл болчихоод хоёр хөл дээрээ алхаж байна гэж бодоод л итгээд л инээмсэглээд л байж. Тэгээд өөрөө итгэлтэй байсан болохоор нэг л өдөр явдаг болж эмч нарыг гайхшруулсан гэсэн. Чи бас тэр нисгэгч шиг зоригтой юм чинь удахгүй эдгэрнээ.

5. Mr.Freeman: Хурдан эдгээрэй дүү минь.... Сэтгэл сайтай ухаалаг хүү чиний ирээдүй өөдрөг гэрэл гэгээтэй, аз жаргалтай байх болно гэдэгт бүрэн итгэж байна...
.
6. Anjigai: Ахын дүү чи том эр болоод чамайг багад чинь хүмүүс хэрхэн хайрлаж, яаж чиний төлөө хил хязгааргүй санаа зовж байсныг битгий мартаарай. Эдний сайхан сэтгэлийн хариуд зүгээр л сайн хүн болоорой. Ээж аавдаа ачлалтай, эрдэм номтой мундаг иргэн болоорой. Чи эдгэнэ шүү. Энэ олон хүний эерэг энерги чамайг хүрээлж байгаа тул ахын дүү эдгэж л таараа. Зоригтой бас тууштай, мятрашгүй итгэлтэй байгаарай. Амжилт бас зориг, хүч бэлэглэе.

7. Molor: Өө ийм мундаг хүүг чинь бурхан сорьж бгаам. Тэгэхээр миний хонгор өвчнийг эмээр биш сэтгэлээр давах хувь нь илүү байдаг гэдгийг ойлгоод сэтгэлээ цоглог байлгаж, эдгэрээд ээж аавыгаа баярлуулаарай.

8. tsets31: Сайн уу? Дүү минь Чи бол энэ орчлонгийн нэгэн хүндтэй зочин шүүдээ. Хүнийг заяаг олж төрсөн бүх хүмүүс азтай, хүндтэй зочид байдаг юм. Чиний өнөөдрийн туулж өнгөрүүлж байгаа бүхэн ирээдүйд чамайг угтах аз жаргалтай сайхан бүхний төлөөх тэмцэл гэж бодоорой. Урсгасан нулимс, шаналсан шаналал болгон чинь эргээд чамд сая сая аз жаргал эргүүлж төлөх болноо. Зоригтой тэвчээртэй байгаарай. Амьдрах сайхан шүү Үнсий дүүгээ

 

Солонгосоос

1. medicalscience : дүү минь хурдан эдгэрээрэй.

2. Бэхэрэ: Хурдан эдгээд ээж аавынхаа нар нь болж амьдрана шүү миний дүү. Банжиг гэдэг нэг том гэр бүл чиний төлөө залбирч байх болно.

Энэтхэгээс

1. Rush: Миний дүү ухаантай бас зоригтой болохоор л чамд энэ бүхэн тохиож байгаа юм. эгч нь шантрах бүртээ боддог юм. бурхан намайг даах болохоор л энэ бүхнийг надад үүрүүлсэн байх. надаас өөр хүнийг дааж чадахгүй гэсэндээ л гэж боддог. чамд ч бас бурхан чамайг дэндүү зоригтой ухаантай энэ бүхнийг сэтгэлээр давж чадна гэж итгэж байгаа болохоор чамд тохиолдож буй хэцүү саадыг сэтгэлийн тэнхээгээр туулдаг юм шүү. эм тариа мөнгө төгрөгөөс илүү хүний сэтгэл гэдэг хамгийн хүчтэй. эгч нь зөндөө олон эдгэшгүй гэсэн оноштой хүн сэтгэлээрээ эдгээд гарсныг мэднэ. миний ээж бас намайг 7хон настай байхад үсрээд 3хан жил амьдрана гэж эмч хэлж байлаа. харин ээж минь 10н хэддэх жилдээ өвчин гэдэгт бууж өгөөгүй явж байгаа. ээжид минь одоо ямарч өвчин байхгүй. бас ах маань яг тэр үед яг чам шиг насан дээрээ яг энэ өвчнөөр өвдсөн юм. гэхдээ ах минь бас л даваад гарсан. чи амьдралд их юм үзэх хэрэгтэй. амьдрал баянаас баян учир амьдралруу тэмүүлээрэй. сэтгэлээр л үхвэл хичнээн сайн эм тариа байгаад ч нэмэргүй шүү. өвчин бол юу ч биш чи чаднаа дүү минь бид бүгд чамд хайртай болохоор чи бүхнийг даваад гараарай...

Германаас

1. Hilde: Хурдан эдгээрэй гэж алс холоос мэндчилж байгааг минь дуулгаарай

 

Зарим галиглаж бичсэнг монголооор хөрвүүлхихсэн шүү. Уучлаарай. Хүүд уншихад амар болгох гээд.

 

 

Сэтгэгдэлүүд:

1. ЖивЖив | 2009-10-15 15:06:02
Hurdan idgeerei .........oiroltsoo nasnii huu bna
2. ooolhonooo | 2009-10-15 15:15:45
bi ulamjilnaaa JIvJIv niiluulj baigaad l neriig ni bicheed l yavuulnaaa bayrlalaa
3. ZvRhen_Chimeg | 2009-10-15 15:21:17
eee eviideee horvoo gej shudarga bish baih yumdaa manai nziin 2 nastai hun bas zvrhnii hort havdatrai gesen baih yum iim yum sonshoor sharhalah yumaa jijkeen duu meen hurdan edgeerei itgel naidvar hamgiin suuld mohdog yum shuuu
4. ooolhonooo | 2009-10-15 15:28:15
ZvRhen_Chimeg: bayrlalaa: saihan ug heljee. ene ovchin neeree heniig ch toohgui dairah yumdaaa
5. ZvRhen_Chimeg | 2009-10-15 15:32:06
hamgiin hetsuu baigaan eej aav ter huud baihdaa gunigtai bolchih yumaa ayaya
6. ooolhonooo | 2009-10-15 15:37:55
Harin tiimee udii hurtel harj bayrlaj baisan huu ni ineed uhel amidraliiin zaag deer har naylaaraa irchiheed biendee baihguieer ter muuu ovchintoi temtsej baigaa harah burd yamar hetsuuu baidag bol uneheer haramsaltai
7. ZvRhen_Chimeg | 2009-10-15 15:46:39
harin tiimee manai nz buur nzn harij huugee erhluullee uldsen jaahan hugatsaag huudee zoriulii gesiishd garhaar baahan uilav eemer evguu l beediin baina ,,, ene huugch bas aaav eejn naashaa harj ineej tsaashaa harj hichneen shanalj baigaa boldooo gehdee zorigtoi temtseerei gej helmeerl,,,
8. ooolhonooo | 2009-10-15 16:07:21
aanhan. humuuseee urmiin ugneeseee bidgiii haramlaachdee guij baina
9. ooolhonooo | 2009-10-15 16:09:08
setgeliin ug hund yamar ih setgeliin dem boldog gedgiiig ta buhen medej baigaa shdeee Yamar ch emchilgeenees iluuu uram hairlasan amidrald itgel ugsun ug huchtei badgiiig ta buhen duuugeeree heluuleltgui medmeersen
Өмнө нь Хишигтэд өөр сувгаар үгээ зориулж байлаа...

Одоо Өөлхөнөөгөөрөө дамжуулж бас сэтгэлийн үгээ хүргэнэ гэхээр гоё байна...

Авъяаслаг ухаалаг дүү минь мятаршгүй Жулма шиг байгаарай... Өвчний өмнө битгий бууж өгөөрэй... Сэтгэлдээ нартай байхад, итгэлдээ мөртэй байхад бүх юм сайхан болох өдөр ирнээ... Монголчууд бас авьяаслаг хөөрхөн дүү чамайг аврахын төлөө тусламжийн гараа сунгацгааж байгаа юм билээ.. Тэр олон хүний сайхан сэтгэл нийлж өвчнийг дийлэх их хүч болон хуримтлагдаж байгаа гэдэгт итгэж байна...

Эмчилгээ нь амжилттай болноо,,, хурдан эдгээд үе тэнгийнхэнтэйгээ хамт хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн амьдраарай...
11. lover_girl | 2009-10-15 17:22:04
Сайн байна уу хөөрхөн дүү минь, эгч нь чамайг Өөлхөнөө гэдэг нэртэй дүүгээсээ мэддэг боллоо. Их мундаг хүү гэж дууллаа. Яасан олон медальтай юм бэ? Зургийг чинь бас харлаа. Ёстой хөөрхөн хүү байна даа. Одоо найзуудтайгаа уулзаж хөөцөлдөн гүйж, хичээлдээ явж чадахгүй байгаа ч гэсэн тун удахгүй тэр цаг ирнээ гэдэгт чамайг мэддэг бүх хүмүүс итгэлтэй байгаа шүү. Урвайж болохгүй шүү. Урвайгаад байхаар өвчин эдгэхдээ удаан байдаг юм. Инээх тусам хурдан эдгэнэ. Бас өөрийгөө өвчинтэй хэцүү байна, одоо яанаа гэж бодож, санаа зовж ердөө ч болохгүй. Түр зуур л хэцүү байгаа юм. Хэсэг хугацааны дараа чи эв эрүүл болчихно доо. Санаа зоволтгүй. Дээрээс нь чи чинь энгэрээрээ дүүрэн медальтай баатар эр юм чинь мундаг байгаа байхаа. Миний дүү энэ онигоог уншаад инээгээсэй гэж бодоод эгч нь онигоо бичиж явууллаа шүү.
Баавгай мөнгөө газар доор нуучихаад: -Энд мөнгө байхгүй шүү гээд биччихжээ. Сарын дараа мөнгөө авах гэсэн чинь мөнгө нь байхгүй оронд нь: -Туулай аваагүй шүү гэсэн бичиг байжээ:

* * * * * *
Туулай гуанзанд ороод цай аваад ширээн дээр тавичихаад талх авахаар явахдаа - Энэ цайн дотор би нулимчихсан шүү гэж бичээд хүрээд иртэл - Би ч гэсэн нулимчихсан шүү гэсэн байв.
За тэгээд хүчтэй байгаарай миний дүү. Эгч нь дээхнэ үед бас өвдөөд зөндөө удаан хэвтсэн. Харин одоо эв эрүүл болчихоод ажлаа хийгээд явж байна. Чи удахгүй хичээлдээ явж байх болноо. Нээрээ шүү. Гол нь чи урвайваа. Өө тийм дээр бас нэг онгоцны жолооч нисч яваад осолд орж л дээ. Тэгээд эмнэлэгт очоод эмч нар тэр хүнийг хэзээ ч явж чадахгүй гэж оношилж. Тэгсэн чинь тэр нисгэгч зоригтой эр байж л дээ. Өдөр бүр өөрийгөө эрүүл болчихоод хоёр хөл дээрээ алхаж байна гэж бодоод л итгээд л инээмсэглээд л байж. Тэгээд өөрөө итгэлтэй байсан болохоор нэг л өдөр явдаг болж эмч нарыг гайхшруулсан гэсэн. Чи бас тэр нисгэгч шиг зоригтой юм чинь удахгүй эдгэрнээ.
12. Mr.Freeman | 2009-10-15 17:28:26
Хурдан эдгээрэй дүү минь.... Сэтгэл сайтай ухаалаг хүү чиний ирээдүй өөдрөг гэрэл гэгээтэй, аз жаргалтай байх болно гэдэгт бүрэн итгэж байна...
13. ooolhonooo | 2009-10-15 17:28:30
Byalzuuuh egchdee uneheer ih bayrlalaaa
14. Өвлийн өвөө anjigai | 2009-10-15 17:28:30
Ахын дүү чи том эр болоод чамайг багад чинь хүмүүс хэрхэн хайрлаж, яаж чиний төлөө хил хязгааргүй санаа зовж байсныг битгий мартаарай. Эдний сайхан сэтгэлийн хариуд зүгээр л сайн хүн болоорой. Ээж аавдаа ачлалтай, эрдэм номтой мундаг иргэн болоорой.
Чи эдгэнэ шүү. Энэ олон хүний эерэг энерги чамайг хүрээлж байгаа тул ахын дүү эдгэж л таараа.
Зоригтой бас тууштай, мятрашгүй итгэлтэй байгаарай.
Амжилт бас зориг, хүч бэлэглэе.
15. ooolhonooo | 2009-10-15 17:31:02
Lover_girl: egchde maash ih bayrlalaaa bi buuur nulimsaaa ch barij diiilehgui uilaad baina. Ter huu yasan ih bayrlah bolooooo. Nadad ingej huchtei saihan sanagdaj baigaa yum chini tuuund buuur saihan sanagdah baihdaaa

Freeman ahdaa bayrlalaaa ta buhniii helsen ug buriig aldaa madaggui huulaad huurhun belgend boogoood yavuulnaaa
16. ooolhonooo | 2009-10-15 17:31:49
Anjgai ah: Yag er hun shig saihan zuil zahijeee. Bayrlalaa tand
17. medicalscience | 2009-10-15 18:18:24
энэ хүүгийн талаар
http://shineugluu.blog.banjig.net/post.php?post_id=186689
http://shineugluu.blog.banjig.net/post.php?post_id=182863
http://shineugluu.blog.banjig.net/post.php?post_id=176987

дүү минь хурдан эдгэрээрэй.
18. Н.БЭХЭРЭ | 2009-10-15 18:22:39
Хурдан эдгээд ээж аавынхаа нар нь болж амьдрана шүү миний дүү. Банжиг гэдэг нэг том гэр бүл чиний төлөө залбирч байх болно.
19. Agai | 2009-10-15 18:23:27
хүүгийн өвчин монголд эмчилгэдэх боломжгүй бол эрүүл мэндийн шугамаар цагаачилал хүсэн үнэгүй эмчилүүлэх боломж бий
20. ooolhonooo | 2009-10-15 18:24:55
Medical egchid bayrlaaaa

Behere: egeed bas bayrlalaa bid buhen zalbirnaaa
21. blogtoihun | 2009-10-15 18:26:34
Аан энэ хүүгийн тухай Өнөөдөр сонин дээр нилэд удаан тавигдсанг санаж байна. Одоо хаа байгаа хүүхэд вэ? миний дүү
22. molor | 2009-10-15 18:26:46
Өө ийм мундаг хүүг чинь бурхан сорьж бгаам. Тэгэхээр миний хонгор өвчнийг эмээр биш сэтгэлээр давах хувь нь илүү байдаг гэдгийг ойлгоод сэтгэлээ цоглог байлгаж, эдгэрээд ээж аавыгаа баярлуулаарай.
23. ooolhonooo | 2009-10-15 18:26:48
Agai: egch horongo mongooo ted basneg gazraar shiiduulj baigaa bololtoi yum shig baina leee. Ene udaa emnelegees garch baigaa deer ni l joohon setgeliin beleg bariii gej bodson yum. Aav eejeeseee eejeee aavaa bi yagaad ene ovchinooor uvdsiiin yum bol geel asuugaad baidag gesen
24. ooolhonooo | 2009-10-15 18:40:24
Blogtoi ania: Odooo japand Nagonaa gedeg hotod baigaaa.

Molor: egch tiimee ene ih tom shalguuur eniig davaad garchuul ch tsaashaa torohgui gyalalzah baihaa
25. Agai | 2009-10-15 18:46:46
би нэг үлгэр бичээд илгээнээ
26. ooolhonooo | 2009-10-15 18:55:03
Agai egch tegeerei yun sain yum. Bid nar bas nom avch ugiii gesen jen end Mongol nom baidagguieee tegeed ulger tuuuj ntr yumiiig netees haaj baigaad coppydoj ugdug yum biluu gej bodoood baigaan
27. tsets31 | 2009-10-15 19:01:32
Sain yy duu mini.chi bol ene orchlongiin negen xundtei zochin shuu dee.xunii zayag olj torson bux xumuus aztai xundtei zochid baidag yum.chinii onoodriin tyylj ongoruulj baigaa buxen ireeduid chamaig ygtax az jargaltai saixan buxnii toloox temtsel gj bodooroi.yrsgasan nylims,shanalsan shanalal bolgon chini ergeed chamd saya saya az jargaliig erguulj tolox bolnoo zorigtoi tevcheertei baigaarai amidrax saixan shuu minii duu.unsii
28. Hilde | 2009-10-15 19:03:42
Хурдан эдгээрэй гэж алс холоос мэндчилж байгааг минь дуулгаарай
29. ooolhonooo | 2009-10-15 19:08:26
tsets31: egchdee bayrlalaa yag l torson egch ni met saihan sanagdlaaa

Hilde:-d bayrlalaa haanaas gedgiiig jen harj baigaad saihan duratal bicheed damjuulchihnaaa tegeed ter hugees irsen hariu talarhaliig ni bi bas neg udur banjigchudtai bicheed oruulchihna
30. Rush | 2009-10-15 19:22:41
Миний дүү ухаантай бас зоригтой болохоор л чамд энэ бүхэн тохиож байгаа юм. эгч нь шантрах бүртээ боддог юм. бурхан намайг даах болохоор л энэ бүхнийг надад үүрүүлсэн байх. надаас өөр хүнийг дааж чадахгүй гэсэндээ л гэж боддог. чамд ч бас бурхан чамайг дэндүү зоригтой ухаантай энэ бүхнийг сэтгэлээр давж чадна гэж итгэж байгаа болохоор чамд тохиолдож буй хэцүү саадыг сэтгэлийн тэнхээгээр туулдаг юм шүү. эм тариа мөнгө төгрөгөөс илүү хүний сэтгэл гэдэг хамгийн хүчтэй. эгч нь зөндөө олон эдгэшгүй гэсэн оноштой хүн сэтгэлээрээ эдгээд гарсныг мэднэ. миний ээж бас намайг 7хон настай байхад үсрээд 3хан жил амьдрана гэж эмч хэлж байлаа. харин ээж минь 10н хэддэх жилдээ өвчин гэдэгт бууж өгөөгүй явж байгаа. ээжид минь одоо ямарч өвчин байхгүй. бас ах маань яг тэр үед яг чам шиг насан дээрээ яг энэ өвчнөөр өвдсөн юм. гэхдээ ах минь бас л даваад гарсан. чи амьдралд их юм үзэх хэрэгтэй. амьдрал баянаас баян учир амьдралруу тэмүүлээрэй. сэтгэлээр л үхвэл хичнээн сайн эм тариа байгаад ч нэмэргүй шүү. өвчин бол юу ч биш чи чаднаа дүү минь бид бүгд чамд хайртай болохоор чи бүхнийг даваад гараарай...
31. amanjinka | 2009-10-15 21:25:50
эдгэнээ дүү минь эдгэнэ хурдан эдгэээд мундаг хүн болоорой
32. ZvRhen_Chimeg | 2009-10-15 21:28:48
NOGOO BANJIGIINHAN YAATSIIN BE GEDEG DEER BI BAS NEG SETGEGDEL BICHSEN BAIGAA TERNEES HEREG BOLOH YUM BAIVAL NEMEEREI ZA
33. EmInEnT | 2009-10-15 21:31:14
хүний оюун санаа өвдөөгүй эрүүл байхад бусад бүх эрхтэн эдгэдэг юм гэсэн миний дүү хурдан эдгээрэй бас заавал

Эр хүн зүрхэндээ галтай явахад цасаар шуурсан ч даарахгүй ээ дүү минь
34. ooolhonooo | 2009-10-15 21:35:35
Anjgai ah sain uuu hehehe. Ene huud neeh saihan shuleg zohiogoood uguuuch shulegch ah mini
35. ooolhonooo | 2009-10-15 21:36:54
Zurhen_chimee: ooo tiin shd za bi nemeed oruulnaa bayrlalaa

EmInEnT: bayrlalaaa damjuulnaaa
36. ZvRhen_Chimeg | 2009-10-15 21:39:47
oo zugeerdee ene zahaig unshaad ovchnoo martaad ineemsegleh baihdaaa ingeel
37. ooolhonooo | 2009-10-15 21:42:26
udahgui ter huu yu hiij baina yaj huleej avsan talaar ta buhend ergeed hariu barinaaa. Nadad tend baigaa egch maani tuslaj baigaa yum
38. ZvRhen_Chimeg | 2009-10-15 21:45:38
uu tegeerei ter medeeg huleej baiya xexe
39. sweetcat | 2009-10-15 21:50:20
zaawal hurdan edgeed mundag erdemtei hun bolooroi minii duug saihan ireedui huleej bgashu buuj ogch bolku
40. ooolhonooo | 2009-10-15 21:51:32
Zurhen_chimee: aanhan tegey

sweetcat: bayrlalaa
41. osohoooch | 2009-10-15 22:23:40
За агаан дүү гялс яваад эдгээд хүрээд ир за.
Амьдрал гэдэг чинь адал явдал, саад бэрхшээл ихтэй их холын аян зам. Тэр адал явдал, саад бэрхшээлийг даваад гарвал дараа нь хэн ч хэзээ ч төсөөлж чадахгүй сайн сайхан амьдрал хүлээж байдаг юм. Ийм мундаг хүү чинь бүхнийг даваад л гараад ирнэ. Чиний төрсөн эх оронд чам шиг хүүгийг тус хичнээн их гээч...
42. LuZa | 2009-10-16 00:58:30
HYn ooroo ooriinhoo amidraliig gartaa atgaj baidag gedeg. Yneheer bi chadna , davna gej zytgesen hynd byhniig davah hych energy irdeg gedegt bi itgedeg . Tiimees ovdloo gej shanalalgyi tyyniig davah byh l arga chargiig haij temtseerei.

Hervee bolomjtoi bol Secret geed kinog yzyylmeer sanagdaj baina. Nadad yaamr neg hetsy chadahgyi zyil tohioldoh byrt bi ene kinog yzdeg yzeh byrtee oortoo itgeh itgel , setgeliin tenhee olj avdag yum

Hurdan edgeerei , ovchniig davah hych oort chini baigaa shy gej helii
Манай Өөлхөнөө болгочжээ сайн дүү
44. ooolhonooo | 2009-10-16 01:29:48
Osohooch: bi ulamjilnaa bayralalaaa

Luza: bayrlalaa mundag erch huch haragdaj bainaaa

Byalzuuh egch duu ni margaash shuudangaar yavuulnaaa
45. tuyanaa | 2009-10-16 17:21:35
ийм олон хүний сэтгэлийн сайхан үгэнд хурдан эдгээд ирнээ хө дүү минь чи чаднаа
46. Agai | 2009-10-16 19:00:04
Сайн байна у жаал хүү минь би чамд өөрийн түүхээ ярьж өгий энэ бол үлгэр биш жинхэнэ болсон явдал. Миний ээж намайг төрүүлснийхээ дараахан нас барсан аав маань намайг төрөхөөс өмнө орхиод явсан юм. Би эмээтэйгээ амьдардаг байсан. Би төрөхөөсөө маш сул биетэй байсан гэдэг, хамраараа амьсгал огт авч чадахгүй унтахаас бусад бүх үедээ уйлж долоо хоног завсарлаад л эмэнлэгт хэвтдэг байсан гэсэн. Ингэж байсаар таван нас хүрсэн юм. Би нэг удаа орон доогуураа нэг жижигхээн ногоон хүн зураг зураад сууж байхыг харсан юм. Үнэндээ тэр зүүдүү жинхэнэ үү гэж одоо хүртэл мэдэхгүй Тэгээд нэг өглөө би бүх цусаа алдаад бараг л үхсэн байсанаа гэнэт инээгээд босоод ирсэн гэсэн. Түүнээс хойш би зураг зурах дуртай болсон. Ингээд нээх өвдөхөө ч больсон юм. Хэрэв хүсэж байгаа зүйлээ зурах юм бол тэр бүхэн биелэнээ гэж бодсон юм. Би сайхан бай)инд гэр бүлээрээ сайхан амьдарч байна алдартай зураач болно гээд л зураад байдаг байсан. Надад гутал ч байдаггүй байсан юм. эмээ маань хөгшин болохоор ажил хийж чадахгүй би хичээлдээ явахдаа эмээгийнхээ гутлыг өмсөөд явдаг байлаа. Ингээд би арван таван нас хүрсэн би хамраараа амьсглаж чадахгүй хэзээ ч хэвтэж унтаж үзээгүй. Амьсгалж чадахгүй болохоор дандаа суугаагаараа унтдаг байсан. Духны ясан доор идээ хуримтлагдаад миниь амьсгалаар өмхий үнэр гардаг байсан. Хэн ч надтай тоглож ярьж байгаагүй. Гэхдээ би энэ тухай огт бодож байгаагүй. үлгэрийн номууд уншиж аз жаргалтай төгсгөлүүдийг зурсаар л байсан. тэгээд би Дүрслэх Урлагын Дээд сургуульд орж зураач болсон. Би гурван удаа мэс засал хийлгээд хамраараа амьсгалдаг болсон. Гэсэн ч нүдний хараа муудсан. Маш муу зураач байж юм харахгүй бол ямар хэцүү вэ. Гэхдээ би би хараагаа сайн болсон гэж зурдаг байсан. Миний зургууд амьдрал дээр биелэлээ олж. Би маш сайхан байшинд өөрийн гэр бүлийг бий болгон европын нэгэн улсад амьдарч, олон удаа үзэсгэлэнгээ гаргаж хүн бүр миний зургыг үзэх гэж хүсдэг тийм хүн болсон. Тэгээд чи Инээхүү ком руу ороод нууц гэдэг киног үзээрэй. Би тэр киног үзээд миний хараа сайн гэдэгт итгэж эхэлсэн. Үр дүнд нь би одоо маш сайн хардаг болсон. Ид шид байдаг энэ бол өөдрөг сэтгэл. Сэтгэлдээ бодсон бүхэн сайн ч бай муу ч бай биёлдэг юм.
Миний нэг найз зураач маш сайхан гэр бүлээс гаралтай үнэхээр сайхан хүн байсан тэр нэг зураг зурсан юм. Хүүхэд нь өвдөөд өөрөө ажил байхгүй хүүхдэдээ эм авах гээд мөнгө байхгүй уйлаад сууж байгаа зураг зурсан тэрийгээ үзэсгэлэнд тавьж байсан хэдэн жилийн дараа тэр хүүхэдтэй болсон маш хүнд өвчтэй, тэр хүүхдэдээ эм авч өгч чадахгүй болж маш хэцүү байсан. Үнэхээр бидний бодсон бодол бүхэн биелдэг. Энд нэг монгол эгч байдаг тэр эгч ясны хорт хавдартай монголд түүнийг амьд байж чадахгүй гэж байсан. Одоо тэр эгч эв эрүүл. Яасан гээч тэр Нууц гэдэг киног үзээд нэг жилийн дараа эрүүл болсон эм ч уугаагүй. Био эдгэж байна эдгэж байгаадаа баярлаж байна гэж байнга хэлдэг байсан. Би дараа үргэлжилүүлэн бичнээ.ЧИ эрүүл болноо.
47. ooolhonooo | 2009-10-16 19:12:19
Agai egchdee mash ih bayrlalaaa. Bi ch gesen zondooo ih bodoood suuchihlaa. Ter nuuts kinog uzneee. Maaaash ih bayrlalalaaaa

Tuyanaa egchdee bas bayrlalaa duu ni ulamjilnaaa
48. yume | 2009-10-16 19:20:55
sainuu....minii duu hurdan edgeerei Agai egchiin chamd bichsen zahiag unshlaa egch ni ch bas ter nuuts gej kinog uzsen bas terendee itgesen bolowsrol suwgaar Batsuh bagsh iimerhuu lekts ih unshdag bsiin minii duu zorigtoi erch huchtei bj owchinoo dawan tuulj eruul bolood mongol orondoo ihiig buteesen sn hun bolno gej dandaa bodoj bgaarai hunii bodol gedeg huwi zayand ih nolooldog shuu za duudee amjilt husie minii duu dawaad garch chadnaa ih uhaantai sn huu bnshuudee
49. ooolhonooo | 2009-10-16 19:28:57
Yume andiiin ugiiig damjuulnaaa naiz ni
50. yume | 2009-10-16 19:32:36
bayrlalaa
51. bubee | 2009-10-18 11:32:24
Oo end iim saihan setgeliin ayan ornoj bsn yum uu. Bi ch gesen HISHIGT duudee zoriulaad hurdan edgeerei gej helie. Iim olon yhaantai ah egch naraasaa urmiin ug, setgeliin dem awch baigaa uneheer aztai huu yum. Tiim bolohoor minii duu emchilgeegee sain hiilgej, tun udahgui edgeed, hicheeldee yawj, medaliinhaa toog ulam olon bolgooroi. CHI CHADNAA. MINII DUU L CHADAHGUI YUM BOL OOR HEN CH CHADAHGUI. ZORIGTOI baigaarai.
52. ooolhonooo | 2009-10-18 13:16:34
Bube: bayrlalaa bi ulamjilnaaa.
53. osohoooch | 2009-10-18 14:32:55
Хэе өөлхөнөөө чи тэгээд бичлэгтээ нэмэхгүй юм уу миний бичсэнийг, уламжилнаа гээд л " хоночих шиг боллоо тэ?
54. ooolhonooo | 2009-10-18 14:47:56
Bi nemneee daraa dolooo honogt nuguuu huu emnelegees garahaar boloood hoishlogdson tul dahiaad neg heseg setgeliiin ug huleej suuuna hehehe udahgui yamar zahia belen bolsongooo ta nart tsugluulj baigaad uzuulneee. Tevcheertei baigaarai

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.